ЗГ: “Стратегийн ач холбогдол бүхий ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх” асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:
-“Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Байдрагийн усан цахилгаан станц төсөл/,
-Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
-Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл,
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслийн талаар,
-Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийн талаар,
-Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
