Данхар бүтэцтэй ч хийх ажилгүй “ТОСК”ТӨХХК-д нэг жилийн дотор 3 удаа удирдлага солигдож,  ₮23,9 тэрбумын АЛДАА ЗӨРЧИЛ илэрчээ Данхар бүтэцтэй ч хийх ажилгүй “ТОСК”ТӨХХК-д нэг жилийн дотор 3 удаа удирдлага солигдож, ₮23,9 тэрбумын АЛДАА ЗӨРЧИЛ илэрчээ
05 сарын 20, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Данхар бүтэцтэй ч хийх ажилгүй “ТОСК”ТӨХХК-д нэг жилийн дотор 3 удаа удирдлага солигдож, ₮23,9 тэрбумын АЛДАА ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 5 сарын 19

Arslan.mn

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 23-нд "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.

Тодруулбал, аудитаар нийт 23,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд, 14.5 сая төгрөгийн 1 төлбөрийн акт, 1,7 тэрбум төгрөгийн хариуцлага тооцох албан шаардлага, 21,6 сая төгрөгийн 8 албан шаардлага хүргүүлж, 427 сая төгрөгийн 2 зөвлөмж өгчээ.

Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс 23 тэрбум төгрөгийн зөрчил нь аудитын тогтоосон 217 сая төгрөгийн материаллаг байдлын түвшнээс их байгаа тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Тухайлбал,

  • Гүйцэтгэх захирлын  тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Сангийн Яам, Авлигатай тэмцэх газрын шаардлага хангаагүй, сахилгын шийтгэлтэй ажилтанд хууль зөрчин сургалтын төлбөрт 3,5 сая төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 10 сая төгрөг, нийт 14 сая төгрөгийг олгож, байгууллагад хохирол учруулсан байна.
  • Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий ажилтанд  47 сая төгрөгийн цалингийн нөхөн олговор олгосон нь өмнөх аудитаар өгсөн 68 сая төгрөгийн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, зөрчлийг давтан гаргасан.
  • Олон жилийн насжилттай 2014-2016 онд үүссэн 20 аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой 1,4 тэрбум  төгрөгийн авлага, 378 сая төгрөгийн 15 аж ахуйн нэгжтэй холбоотой өглөг нийт  1,7 тэрбум мянган төгрөг байна.
  • Гэрээ байгуулан сургалтын төлбөр төлсөн боловч, сургалтын үр дүнг тооцсон ажлын тайлан байхгүй, гэрээ дүгнэсэн актгүй 25 сая төгрөгийг зарцуулан байна.
  • ТУЗ-ийн хурлын зардлаас 5,1 сая төгрөгийг хоол, рестораны зардалд төлж, төсвийг үрэлгэн зарцуулсан.
  • Шатахууны тайланг гаргахдаа 10 сая төгрөгийн шатахууны зарцуулалтын тооцоо бодож, тайлан гаргаагүй.
  • Элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 71 ширхэг, нийт 416 сая төгрөгийн хөрөнгийн үнийг шинээр тогтоож, ашиглалтыг сайжруулах саналыг хүргүүлэх арга хэмжээ авч ажиллаагүй.
  • Түрээслэгч иргэдтэй байгуулсан гэрээний дагуу түрээслэгчийн нэр тус бүрээр сар бүр авлага үүсгэж, тооцоог хянаагүй, нийт дүнгээр 13 сая төгрөгийн түрээсийн авлагыг бүртгээгүй зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.

Ташрамд дурдахад, Данхар бүтэцтэй ч хийх ажилгүй "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар

  • 2025-02-20-нд Э.Тамир 
  • 2025-07-22-нд А.Молор
  • 2025-12-02 Б.Лхагваочир нар буюу нэг жилийн дотор гурван удаа зхирал нь солигджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668973
0 эможи

keyboard_arrow_up