“УАӨСХАТ“-ийн дарга асан Ж.Чойханд ₮1,4 тэрбумын ӨР ҮҮСГЭЖ, шинэ дарга Б.Батчимэг томилогдсон дариуд ₮539 саяыг ХЯНАЛТГҮЙ зарцуулжээ “УАӨСХАТ“-ийн дарга асан Ж.Чойханд ₮1,4 тэрбумын ӨР ҮҮСГЭЖ, шинэ дарга Б.Батчимэг томилогдсон дариуд ₮539 саяыг ХЯНАЛТГҮЙ зарцуулжээ
05 сарын 19, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“УАӨСХАТ“-ийн дарга асан Ж.Чойханд ₮1,4 тэрбумын ӨР ҮҮСГЭЖ, шинэ дарга Б.Батчимэг томилогдсон дариуд ₮539 саяыг ХЯНАЛТГҮЙ зарцуулжээ

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

Үндэсний аудитын газраас "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" ТӨААТҮГ-ын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.

Тодруулбал, аудитын шалгалтаар нийт 3,1 тэрбум төгрөгийн хоёр зөрчил илэрсэнд 24 сая төгрөгийн зөрчилд 1 төлбөрийн акт, 1,1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 6 албан шаардлага, 1,9 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага өгчээ.

Мөн 539,6 сая төгрөгийн зөрчлийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс 3,1 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь аудитын тогтоосон материаллаг байдлын түвшнээс 3,1 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.

Тухайлбал, 2025.11.13-нд шинээр томилогдсон Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батчимэгт үед гарсан ЗӨРЧЛҮҮД:

  • Төвийн захирал 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 12 дугаар 31-нийг хүртэлх 2 сарын хугацаанд байгууллагын харилцах данснаас нийт 539 сая төгрөгийн зарлагын 5 удаагийн гүйлгээг хоёрдугаар гарын үсэггүй, ямар нэг хяналтгүй хийж гүйцэтгэжээ.

Төвийн өмнөх захирал Ж.Чойхандын үед гарсан ЗӨРЧЛҮҮД:

  • Тайлант онд эдийн засгийн зорилтот түвшний орлогын төлөвлөгөөг 1,4  тэрбум төгрөг  буюу 35.0 хувиар тасалсан, өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, эдийн засгийн зорилтот түвшний гүйцэтгэлийг хуулийн хугацаанд аудитад санхүүгийн тайлангийн хамт ирүүлээгүй байна.
  • Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, маргаантай 4 иргэнд нийт 55 сая төгрөгийн цалингийн өглөгийг хувь хүний нэр дээр үүсгэсэн байна.
  • Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан 1 иргэнд ажилгүй байсан хугацааны цалин, НДШ-д төлсөн 27 сая  төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ аваагүй.
  • Төвийн захирлын 2025 оны А/35 тушаалаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн 4 алба хаагчийн гадаад томилолтын зардалд нийт 24.2 сая төгрөгийг хууль зөрчин зарцуулжээ.
  • Тайлант онд хүнс, чихэр, хоол, жимс, печень зэргийг 6.4 сая төгрөгөөр худалдан авч төсвийг үр ашиггүй хэмнэлтгүй зарцуулсан  зэрэг  ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ. 

Тиймээс төсвийг үр ашиггүй, хэмнэлтгүй зарцуулсан зөрчлийг таслан зогсоох шаардлагыг Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батчимэгт хүргүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668932
1 эможи

keyboard_arrow_up