300 тэрбум төгрөгийн “MTZ бонд”-ыг зах зээлд амжилттай арилжааллаа 300 тэрбум төгрөгийн “MTZ бонд”-ыг зах зээлд амжилттай арилжааллаа
05 сарын 14, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

300 тэрбум төгрөгийн “MTZ бонд”-ыг зах зээлд амжилттай арилжааллаа

2026 оны 5 сарын 14

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК нь стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслөө санхүүжүүлэх зорилгоор нийт 300 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “MTZ бонд”-ыг дотоодын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүлсэн.

Энэхүү бонд нь Монгол Улсын түүхэнд төрийн өмчит компани анх удаа өөрийн хөрөнгөөр баталгаажуулан гаргасан санхүүгийн хэрэгсэл болж байгаагаараа онцлог юм. Бондыг жилийн 17 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад санал болгож, арилжааг "Тэнгэр Капитал" үнэт цаасны компанитай хамтран зохион байгууллаа.

Бондын арилжаа амжилттай болсонтой холбогдуулан "Тэнгэр Капитал" ҮЦК-ийн удирдлагууд өнөөдөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нартай уулзаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.

Тус санхүүжилтийг Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах бөгөөд цаашид олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт татах замаар уг бондыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авч, санхүүгийн зардлыг оновчлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэхүү үйл явдал нь дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжүүлэх шинэ гарцыг нээж өгсөн ач холбогдолтой алхам боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668889
0 эможи

keyboard_arrow_up