АУДИТ: “Тавантолгой” ДЦС-ын захирал Г.Тэнгэр өөртөө өмгөөлөгч авч, ₮36 саяын зардал гаргасан бөгөөд санхүүгээс ₮130 саяын ЗӨРЧИЛ илэрчээ АУДИТ: “Тавантолгой” ДЦС-ын захирал Г.Тэнгэр өөртөө өмгөөлөгч авч, ₮36 саяын зардал гаргасан бөгөөд санхүүгээс ₮130 саяын ЗӨРЧИЛ илэрчээ
05 сарын 14, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

АУДИТ: “Тавантолгой” ДЦС-ын захирал Г.Тэнгэр өөртөө өмгөөлөгч авч, ₮36 саяын зардал гаргасан бөгөөд санхүүгээс ₮130 саяын ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 5 сарын 14

Arslan.mn

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 13-нд “Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.

Тодруулбал, аудитаар нийт  129.9 сая төгрөгийн зөрчил илэрсэнд 12 сая төгрөгийн 2 төлбөрийн акт тогтоож, 110 сая төгрөгийн 4 албан шаардлага хүргүүлж, 7.6 сая төгрөгийн 1 зөвлөмж өгчээ.

Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс 129.9 сая төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь тогтоосон материаллаг байдлын түвшнээс 79 сая төгрөгөөр давсан тул  “Хязгаарлалттай” дүгнэлт тавьжээ.

Тухайлбал, байгууллагын  гэрээний төсөл, захирлын тушаалын төслийг хянуулах ахлах мэргэжилтэн байсаар байхад давхардуулан хувийн өмгөөллийн компани авч, 36 сая төгрөгийн зардал гаргасан байжээ.

Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин хууль зүйн зөвлөгөө авах, гэрээний төсөл, захирлын тушаалын төслийг хянуулж зөвлөгөө авах зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр захиргааны ахлах ажилтаны хийх ажлын чиг үүрэгтэй давхардуулан өмгөөллийн "Кватуор адвокатус" ХХК, иргэн Б.Энхтүвшинтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, сар бүр 3 сая төгрөг олгож 36 сая төгрөгийн зардал гаргасан ЗӨРЧИЛ илэрчээ.

Мөн  тус байгууллага нь БЗД-ийн 26-р хороо, Сакура оффисын 9 давхарт 223.28 м2 оффисын талбайг түрээслэх, ашиглах гэрээг нэр бүхий нэг иргэнтэй байгуулахдаа 1 сарын нэг м.кв-ийн талбайн түрээсийн төлбөрийг Төрийн өмчит хуулийн этгээдийн бусдаас түрээслэх 1.м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийн дээд хязгаараас 27.3 сая төгрөгөөр хэтэрсэн дүнгээр тохиролцож, нийт 73.2 сая төгрөгийн илүү зардал гаргасан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Ташрамд дурдахад, “Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Тэнгэр 2020 оны аравдугаар сарын 07-нд  томилогдсон.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхан хийсэн ажил, хэлэх үгтэй бол танилцуулж, чадахгүй бол чаддагаар нь хийлгэвэл яасан юм бэ.  

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас олон жил гацсан "Тавантолгой" дулааны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхээр "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан. Гэвч тус компанийг байгуулсан ч төсөл урагшилсангүй.  

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668887
0 эможи

keyboard_arrow_up