“Оюутолгой”-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ “Оюутолгой”-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
05 сарын 11, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Оюутолгой”-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ

2026 оны 5 сарын 11

Arslan.mn

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхтэй энэ сарын 08-нд уулзжээ.

Ус бохирдуулсны төлбөр төлөх, газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, СОР17 хурлыг дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

  • “Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр,
  • Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум,
  • Усны газраас 2026 оны нэгдүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг
  • 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөрийг шийдэхгүй байсаар өнөөг хүрчээ.

Уулзалтаар талууд эдгээрийг шийдвэрлэхээр тохирлоо. Сайд Ц.Сандаг-Очир “БОУАӨЯ нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна.

Arslan.mn

Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал. Энэ ч утгаараа ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөж төлөхийг энэ уулзалтаар эцэслэн шийдэж байгаа нь сайшаалтай” гэлээ. 

Мөн COP17 хуралд хувийн хэвшлийнхэн оролцсоноороо холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, туршлага судлах боломж нээгдэнэ.

НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орны төлөөлөл оролцохоо илэрхийлсэн тус хурлын арга хэмжээнд “Рио Тинто” болон “Оюутолгой” компани уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувиар дэмжиж, хамтран ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад үлгэрлэж, манлайлах шаарлагатай гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668825
0 эможи

Зочин
2026-05-11 09:53
Аа, манай өлөнгүүд хэдэн төгрөг салгаж л байж сална. Угаасаа өөрсдийгөө төрийн барьж шантаажилж мөнгө хусах дархан эрхтэй гэж боддог хүмүүс.
keyboard_arrow_up