Б.Батцэцэг:  Соёлын элч, Өргөмжит консулуудын үйл ажиллагааг нэгдсэн чиглэл, бодлогоор дэмжиж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв Б.Батцэцэг: Соёлын элч, Өргөмжит консулуудын үйл ажиллагааг нэгдсэн чиглэл, бодлогоор дэмжиж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Батцэцэг: Соёлын элч, Өргөмжит консулуудын үйл ажиллагааг нэгдсэн чиглэл, бодлогоор дэмжиж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай салбар хоорондын хамтын ажиллагааны явц, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын “зөөлөн хүч”-ний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, соёл, аялал жуулчлалын салбарын зорилтыг гадаад бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхэд хоёр яамны нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, Соёлын элч, Өргөмжит консулуудын үйл ажиллагааг нэгдсэн чиглэл, бодлогоор дэмжиж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг тэмдэглэж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Дэлхийн экспо зэрэг гадаадын томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог хангах зэрэг асуудлаар ярилцлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668815
0 эможи

keyboard_arrow_up