Сангийн яамны ТНБД-аар томилогдсон Б.Анар ₮769 саяын 3 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮45 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ Сангийн яамны ТНБД-аар томилогдсон Б.Анар ₮769 саяын 3 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮45 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сангийн яамны ТНБД-аар томилогдсон Б.Анар ₮769 саяын 3 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮45 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх байсан Б.Анар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

Б.Анар нь Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байжээ. Мөн тэрээр, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Хөгжлийн банк, Сангийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Сангийн яамны ТНБД-аар томилогдсон Б.Анарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮95 сая
Гэр бүлийн орлого:  ₮107 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮769 сая /Орон сууц-3, Хашаа байшин-1,Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮315 сая / Mercedes Benz, ML350- 1, Toyota, Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮50 сая /Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮87 сая   Бэлэн мөнгө: ₮45 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮356 сая гэж мэдүүлжээ.

Мөн Эрдэнэс ТТ-н 1072 хувьцаатай, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байхгүй гэж  мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668808
0 эможи

keyboard_arrow_up