МЭЕГ-ын дарга А.Нарантуяа төсвийн ₮206 саяыг зориулалт бусаар ГАДААД ТОМИЛОЛТОД зарцуулжээ МЭЕГ-ын дарга А.Нарантуяа төсвийн ₮206 саяыг зориулалт бусаар ГАДААД ТОМИЛОЛТОД зарцуулжээ
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

МЭЕГ-ын дарга А.Нарантуяа төсвийн ₮206 саяыг зориулалт бусаар ГАДААД ТОМИЛОЛТОД зарцуулжээ

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

Мал эмнэлгийн ерөнхий газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар томилолтын зардалтай холбоотой төсвийн 267 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, бусдаар гүйцэтгүүлсэн нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж зардлаас дотоод томилолтын зардалд 19 сая төгрөг, гадаад томилолтын зардалд 206 сая төгрөг, хөрөнгийн зардалд 41 сая төгрөг нийт 267 сая төгрөгийг ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛЖ, өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна.

Тухайлбал, 

  • Гадаад, дотоод томилолтын 130 сая төгрөгийг нэг албан хаагчийн хувийн данс руу бөөн дүнгээр шилжүүлсэн,
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа орон нутгийн мал эмнэлгийн газрын дарга, албан хаагч болон Нийслэлийн мал эмнэлгийн газрын байцаагчид болох нийт 16 хүнд 106 сая төгрөгийн албан томилолт олгосон
  • Тайлант хугацаанд 19 сая төгрөгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалуудаар гадаад томилолтоор ажиллахдаа үндэсний агаарын тээвэрлэгч компанийг сонгоогүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн тухайн жилд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүйгээр төсвийн 229 сая төгрөгөөр гэрээ байгуулан шууд худалдан авалт хийжээ.

Түүнчлэн 55 сая төгрөгийн шатахуун болон талоныг 3 хуулийн этгээдээс 2023 оны гэрээг үндэслэн гэрээний сунгалт хийлгүй худалдан авсан, мөн хугацаа нь дууссан гэрээгээр оффисын түрээсийн зардлыг олгосон байжээ.

Үүэээс гадна төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс 2025 онд цалингийн болон НДШ-ийн 1,1 тэрбум төгрөгийн авлага, Хувь хүний орлогын албан татварын 105 сая төгрөгийн өглөг үүсгэсэн зөрчил илэрчээ.

Тиймээс өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, төсвийн зардлыг зориулалтын дагуу зарцуулсан зөрчлийг таслан зогсоох албан шаардлага  МЭЕГ-ын МЭЕГ-ын дарга А.НАРАНТУЯА-д хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668799
0 эможи

keyboard_arrow_up