₮22 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН “Шивээ-Овоо“-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурь ₮1,3 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮92 саяын үнэлгээтэй 8 ГАЗАРТАЙ

"Шивээ-Овоо" ХК 746 саяыг тендергүй “шингээж”, 22 тэрбумын зөрчил үүсгэсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, нийт илрүүлсэн 22 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь аудитын байгууллагын тогтоосон материаллаг байдлын түвшнээс 21 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ.
Тэгвэл ₮22 тэрбумын ЗӨРЧИЛ илэрсэн “Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮86 сая
Гэр бүлийн орлого: ₮49 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая /ЖToyota, LEXUS RX330 /
Мал аж ахуй: ₮513 сая /Тэмээ-22, Адуу-193, Хонь-360, Үхэр-31, Ямаа-150/
Газар: ₮92 сая /Эзэмших-1500м2-1, Эзэмших-700м2-3, Өмчлөх-0,07 га-4 нийт 8 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮88 сая
Авлага: ₮210 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.






