Сайд Ж.Алдаржавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа Сайд Ж.Алдаржавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
05 сарын 06, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сайд Ж.Алдаржавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа

2026 оны 5 сарын 06

Arslan.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Ж.Алдаржавхлан салбарын яамны зүгээс залуучуудын хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, санал санаачилгуудыг танилцуулж, цаашид залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Талууд залуучуудын хөгжил болон эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ үеэр онцлон хэлэлцсэн нэгэн чухал сэдэв нь энэ онд манай улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP17) байв. Уг хурлын хүрээнд Монгол орны соёл, ардын болон язгуур урлагийн өвийг залуучуудын оролцоотойгоор олон улсад сурталчлан таниулах, дагалдах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцав.

Arslan.mn

Уулзалтын төгсгөлд соёл, спорт, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг залуучуудын хөгжлийн бодлоготой нягт уялдуулан хөгжүүлэхэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллахаар тогтлоо.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668778
0 эможи

keyboard_arrow_up