ЗГ: Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна ЗГ: Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна
05 сарын 06, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЗГ: Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна

2026 оны 5 сарын 06

Arslan.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаярын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • “Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар,
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар,
  • Төрийн захиргааны төв байгууллагуудад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайлангийн талаар,
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар ,
  • Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /”Алт-3 аяныг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах/ зэрэг асуудал хэлэлцэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668769
0 эможи

keyboard_arrow_up