Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон нэгдсэн худалдан авалтыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уузлатыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэллээ.
Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй ажилтан 3.5 сая иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг онцолж, салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, 60 гаруй хувийг 40 хүртэлх насныхан эзэлж буйг онцоллоо. Мөн төр, засгаас эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой анхаарч, эмч, ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг илэрхийлэв. Тухайлбал, 2026 онд салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарч, одоогоор 30 хувь нь хэрэгжээд байгааг онцоллоо.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх оролцож, эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбарын үүрэг оролцоо улам чухал байгааг онцлон тэмдэглэв.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбарын нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар салбарын шагналуудыг мөн гардууллаа.




















