УБЕГ-ын санхүүгийн тайлангийн аудитаар 2,5 тэрбум төгрөгийн 37 ЗӨРЧИЛ ИЛЭРЧ, “хязгаарлалттай дүгнэлт“ авчээ УБЕГ-ын санхүүгийн тайлангийн аудитаар 2,5 тэрбум төгрөгийн 37 ЗӨРЧИЛ ИЛЭРЧ, “хязгаарлалттай дүгнэлт“ авчээ
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

УБЕГ-ын санхүүгийн тайлангийн аудитаар 2,5 тэрбум төгрөгийн 37 ЗӨРЧИЛ ИЛЭРЧ, “хязгаарлалттай дүгнэлт“ авчээ

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 2,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Аудитын байгууллагын дүгнэлтээр эдгээр зөрчлийн гол шалтгаан нь харьяа байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт сул байсантай холбоотой аж.

Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс 2,5 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс 1,2 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан гэжээ.

Тодруулбал,  Аудитаар нийт 2,5 тэрбум төгрөгийн 37 зөрчил илэрснээс 17 сая төгрөгийн 4 төлбөрийн акт тогтоож, 2 тэрбум сая төгрөгийн зөрчилд 13 албан шаардлага хүргүүлж, 546 сая төгрөгийн зөрчилд 19 зөвлөмж өгч, хариуцлага тооцох 1 албан шаардлага  хүргүүлжээ.

Үүнээс гадна УБЕГ-ын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨК-ий авсан чанаргүй бэлдцээс үүдэн ₮78 саяын өртөгтэй 1302 ширхэг гадаад паспорт үйлдвэрийн гологдол үүсгэжээ. Тодруулбал, цахим гадаад паспорт үйлдвэрлэхэд ашигладаг 137200 ширхэг поликарбонатыг 5,3 сая төгрөгөөр худалдан авсан боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад түүхий эдийн чанаргүй байдлаас шалтгаалан  78.2 сая төгрөгийн өртөгтэй 1302 ширхэг цахим паспорт чанарын шаардлага хангахгүй хэвлэгдэж, хорогдол үүссэн байна.

Мөн “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨК-ийн хэмжээнд 2023-2025 онд нийт 15711 ширхэг, 1,3 тэрбум  төгрөгийн үнэтэй поликарбонат гологдол үүсгэсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орохоос өмнө чанарын шаардлага хангахгүй, түүхий эд нийлүүлэгдсэн нь балансын болон үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны нөлөөлж алдагдал хүлээж, болзошгүй байгаа аж.

Түүнчлэн УБЕГ нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй

  • 37.6 сая төгрөгийн 2850 ширхэг гэрчилгээ,
  • 20 сая төгрөгийн 19900 ширхэг гарын авлага,
  • 19.5 сая төгрөгийн 1000 ширхэг хуулийн товхимол,
  • 12 сая төгрөгийн 2700 ширхэг дэвтэр,
  • 20 сая төгрөгийн 1500 ширхэг журмын эмхэтгэл,
  • 19.8 сая төгрөгийн 100 ширхэг НБББББ,
  • 18.7 сая төгрөгийн 580 ширхэг текст, лого металл хэвлэл,
  • 73.2 сая төгрөгийн 1800 ширхэг ҮХЭХ-ийн гэрчилгээ зэрэг тусгай зориулалтын бараа материалыг Үндэсний үнэт цаас ХХК-иас худалдан авсан байна.

Аудитын байгууллагаас Төсвийн төвлөрүүлэн захирагчийн дотоод хяналтыг сайжруулж, илэрсэн алдаа, зөрчлийг бууруулах арга хэмжээг авч, зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажиллах албан шаардлагыг УБЕГ-ын дарга Д.Даваанямд хүргүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668737
0 эможи

keyboard_arrow_up