Гадаад харилцааны яамнаас МЭДЭГДЭЛ гаргав Гадаад харилцааны яамнаас МЭДЭГДЭЛ гаргав
04 сарын 29, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гадаад харилцааны яамнаас МЭДЭГДЭЛ гаргав

2026 оны 4 сарын 29

Arslan.mn

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргав. 

Мэдэгдэлд "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан энэхүү албан мэдэгдлийг хүргэж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна.

Гадаад харилцааны яамны төсөв:

2024 онд 29.4 тэрбум төгрөг,

2025 онд 33.7 тэрбум төгрөг,

2026 онд 27.9 тэрбум төгрөг байхаар тус тус батлагдсан бөгөөд уг төсвийн ойролцоогоор 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг" гэжээ. 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь дараах холбоосоор унших боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668650
0 эможи

keyboard_arrow_up