Байгаль орчны салбарт Итали улстай хамтран ажиллана
2026 оны 4 сарын 27

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдсан Бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй.
Энэ үеэр Бүгд Найрамдах Итали Улсын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Ф.Корваро болон яамны төлөөлөгчид, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзжээ.
Уг уулзалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлж буй санаачилгууд, Итали Улсын Байгальд суурилсан шийдлийн инновацын хурдасгуур болон Монгол Улсад хэрэгжүүлж болох төслүүдийн талаар санал солилцсон байна.
Хоёр улс цаашид:
- Байгальд суурилсан шийдэл бүхий санаачилгыг олон улсад дэвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах,
- Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд байгальд суурилсан шийдлийг ашиглан хөрөнгө оруулалт татах,
- Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд өөрсдийн дэвшүүлж буй санаачилгуудаа уялдуулан хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Эх сурвалж: БОУАӨЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668591
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
