Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
04 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2026 оны 4 сарын 23

May be an image of one or more people and text

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, оффисын тэргүүн Др.Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар НҮБ-ын Хүн амын сантай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцов. Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Др.Халид Шариф НҮБ-ын Хүн амын сан нь Эрүүл мэндийн яамны чухал түнш байгууллага болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй улс орныг дэмжих долоодугаар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Талууд цаашид хүн амын эрүүл мэндийг дэмжих, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, бодлогын хэрэгжилтийг дэмжин ажиллахаар санал нэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668562
0 эможи

keyboard_arrow_up