ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдсон П.Батбаатар ₮574 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮77 саяын ОРЛОГОТОЙ ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдсон П.Батбаатар ₮574 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮77 саяын ОРЛОГОТОЙ
04 сарын 17, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдсон П.Батбаатар ₮574 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮77 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 4 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар П.Батбаатарыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилжээ.

Тэрээр УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.

П.Батбаатар нь 2009-2013 онд УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.

Тэгвэл ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрыг удирдах болсон П.Батбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮77 сая
Гэр бүлийн орлого:  ₮41 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮574 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮32 сая / Toyota, Camry маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 сая
Хадгаламж: ₮21 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮189 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668472
0 эможи

keyboard_arrow_up