Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ
04 сарын 14, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026 оны 4 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, эмч ажилчдын цалин хангамжийн асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, ард түмний хамгийн их хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах үүрэг өглөө.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулана гэлээ.

Түүнчлэн бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн мэдээллийг нэг цахим системээр дамжуулдаг болох мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, шатлал хоорондын уялдааг сайжруулахад шаардлагатай цахим шилжилтийг богино хугацаанд хийхийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар төсвийн боломж, бодит нөхцөлд тулгуурлан эдгээр чиглэлүүдийн уялдааг хангаж, салбарын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр үе шаттай сайжруулалт хийхэд анхаарч ажиллана гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668409
0 эможи

keyboard_arrow_up