ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Монгол ТВ“ 2024 оноос хойш ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй байна ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Монгол ТВ“ 2024 оноос хойш ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй байна
04 сарын 14, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Монгол ТВ“ 2024 оноос хойш ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй байна

2026 оны 4 сарын 14

Arslan.mn

ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий "Монгол ТВ" 2024 оноос хойш НДШ-ийн өртэй байгаа талаар иргэн шүгэл үлээжээ. Тус иргэн "Нийгмийн даатгалыг маань төлөөд өгөөч гэж 2 жил гуйлаа" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Тодруулбал, тус телевиз нь ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол суутгадаг боловч 2024 оноос хойш  төлөөгүй байгаа аж.Үүнээс болж нь ажилчид нь визэнд орох,  банкны зээлд хамрагдах болон  эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болох зэргээр эрх ашиг нь зөрчигдөх болжээ.

ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий гэхийн учир нь, "Монгол телевиз" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ч.Номингийн аав Л.Чинбат бүртгэлтэй байгаа бөгөөд Ч.Номин өөрөө 2011-2021 оны хооронд тус компанийн удирдлагаар ажиллаж байсан билээ.

Иргэний оруулсан НДШ төлөөгүй баримт

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668408
1 эможи

Зочин
2026-04-14 17:32
Ч. Номин 5 тэрбумын зээлээ төлөөч ээ!
Зочин
2026-04-14 09:28
Балиар авгай вэ, улсын мөнгө хүртэл зөндөө идсан байж_сэжгийн авгай
keyboard_arrow_up