ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй М.Баярмагнай шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгох ял сонсож байжээ ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй М.Баярмагнай шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгох ял сонсож байжээ
04 сарын 09, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй М.Баярмагнай шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгох ял сонсож байжээ

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

Авлигын хэрэгт холбогдон хөрөнгө хураалгаж, АТГ-т шалгагдаж буй ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайг томилохоор болжээ.

М.Баярмагнайгийн хувьд өмнө нь Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,  "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга, 2020-2024 онд Эрчим хүчний дэд сайд, 2025 оноос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.

Мөн тэрээр, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн даргаар ажиллахдаа Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбумын зээл олгосон хэргээр яллагдагчаар татагдан улмаар  шүүхээс ял шийтгэгдэж байсан нэгэн аж.

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард /2025.09.17/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс М.Баярмагнайгийн нийтийн албанд томилогдох эрхээ хасаж, торгох ял сонсож байсан.

Тэгвэл  шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгох ял сонссон ч сайдын суудалд одтой ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох болж буй М.Баярмагнайгийн  2023 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮70 сая
Гэр бүлийн орлого: ₮166 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3.2 тэрбум  /Орон сууц-3, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮15 сая /Toyota, Prius XW30/
Мал аж ахуй₮0 сая 
Газар: ₮20 сая /Эзэмших-0,07 га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮35 сая  
Авлага: ₮384 сая
Зээл ₮250 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668348
0 эможи

keyboard_arrow_up