Эхнэрээ ЭМЯ-ны ТНБД болгохоор зэхэж буй НОСК-ийн захирал М.Говьсайхан ₮1,1 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ

Сайдууд солигдсонтой холбоотой яамдуудын Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөх марафон эхэлжээ.
Тухайлбал, НОСК-ийн захирал М.Говьсайханы эхнэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болохоор дээр доргүй яриулж, сандал суудалд залрах хүслээ биелүүлэхээр улайран буй.
Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал нь МАН-ын дарга болсноор түүний оронд дүүргийн МАН-ын даргаар М.Говьсайхан сонгогдсон. Түүний хувьд Н.Учралын зөвлөх, НОСК-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 онд НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөж гарч чадаагүй. Улмаар эргээд НОСК-ийн даргын суудалд очсон байдаг. Товчхондоо, одоогийн Ерөнхий сайд, МАН-ын даргын тойрог тойглох ажилд ийнхүү М.Говьсайхан, түүний эхнэр М.Одгэрэл нарын оролцоо их гэсэн үг. Тийм ч учир ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн суудалд горьдлоготой гүйж яваа сурагтай.
Хамгийн хачирхалтай нь, М.Говьсайхан СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох хугацаанд түүний эхнэр М.Одгэрэл нь тус дүүргийн ЭМТ-ийн орлогч даргын албан тушаал хашиж байсан. Харин 2023 оноос М.Одгэрэл нь СБД-ийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байгаад 2025 оноос Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын суудалд очсон байдаг.
Тэгвэл эхнэрээ ЭМЯ-ны ТНБД болгохоор зэхэж буй М.Говьсайханы 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮57 сая
Гэр бүлийн орлого: ₮39 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая / Mazda маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-700м2-1, Өмчлөх-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮63 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮160 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, М.Говьсайханыг хүмүүс НОСК-ийн дарга болмогцоо Буянт-Ухаа 2” хорооллын 1000 орчим өрхийг байрнаасаа гар гэх утга бүхий гэрээ байгуулж, дахин сунгахгүй гэсэн тайлбар өгч байснаар нь таних нь олонтаа.

