Крандуулж сайд болсон Ч.Номин ₮15 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮24 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮2 тэрбумын БЭЛЭН МӨНГӨТЭЙ Крандуулж сайд болсон Ч.Номин ₮15 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮24 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮2 тэрбумын БЭЛЭН МӨНГӨТЭЙ
04 сарын 06, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Крандуулж сайд болсон Ч.Номин ₮15 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮24 тэрбумын АВЛАГАТАЙ, ₮2 тэрбумын БЭЛЭН МӨНГӨТЭЙ

2026 оны 4 сарын 06

Arslan.mn

Н.Учралын Засгийн газарт МАК-ын Н.Номтойбаяр бизнесийнхээ, “Гацуурт” компанийн Ч.Номин найзын хүрээлийнхөө нөлөөгөөр Засгийн газарт эргэн ирэв. 

Тэгвэл крандуулж  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болсон УИХ-ын гишүүн Ч.Номингийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Соёлын сайд асан түүний хувьд хөрөнгө, орлогоороо парламентын гишүүдийг тэргүүлдэг. Тэрбээр нийтийн зориулалтын 8 орон сууц, үйлчилгээний зориулалттай 6 үл хөдлөх хөрөнгө, гурван авто зогсоол эзэмшдэг.

Гэтэл түүний аав Л.Чинбат ХААДС-гаас нэг тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ эргэн төлөөгүй олон жил болсон нь олны дургүйцлийг төрүүлээд байсан билээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮262 сая
Гэр бүлийн орлого: ₮700 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮355 сая
Орон сууц барилга байгууламж: ₮15,8 тэрбум  /Орон сууц-8, Авто зогсоол-3, Үйлчилгээний зориулалттай барилга-6 /
Тээврийн хэрэгсэл: ₮841 сая  /Tesla, Model Y, Nissan, Patrol, Toyota, Alphart маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮13 сая /Эзэмших-3550м2-1, Эзэмших-625м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮750 сая
Хадгаламж: ₮1,8 тэрбум /дотоод/ 330 сая /гадаад/   Бэлэн мөнгө: ₮2 тэрбум
Авлага: ₮24 тэрбум
Зээл:  ₮5,1 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668286
1 эможи

Зочин
2026-04-06 11:51
Зээл нь 5 тэрбум төгрөг юм байна лээ. ХОМ-ыг xacxom.iaac.mn -аас хэн ч харж болно.
Ганбаатар
2026-04-06 10:18
Нутагын дүү охин сайн ажиллаж байгаа Чамайг Бурхан буудай хайрхан Бигэр номуун хан өршөөг Амжилт хүсьө
keyboard_arrow_up