⭕️Сайдын зөөлөн суудалд үлдэхээр болж буй Д.Батлутын орлого нь гишүүн болсноор ₮30 саяас ₮529 сая болж НЭМЭГДЖЭЭ ⭕️Сайдын зөөлөн суудалд үлдэхээр болж буй Д.Батлутын орлого нь гишүүн болсноор ₮30 саяас ₮529 сая болж НЭМЭГДЖЭЭ
04 сарын 03, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

⭕️Сайдын зөөлөн суудалд үлдэхээр болж буй Д.Батлутын орлого нь гишүүн болсноор ₮30 саяас ₮529 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 4 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож, тамгаа гардаж авсан. Өнөөдөр тэрбээр Засгийн газрын бүтцээ танилцуулах юм. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтцээ цомхон, бүтээмжтэй байхад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Одоогоор сайд нарын нэрс эцэслэгдээгүй ч 17 яам, дөрвөн дэд сайдтай байх хувилбар сонсогдож буй.

Тухайлбал, Хуучин сайд нараас Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут үлдэхээр зэхэж буй сурагтай.

Тэгвэл Сайдын зөөлөн суудалд үлдэхээр болж буй Д.Батлутын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр 2020 онд 30 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор түүний орлого 529 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮529 сая
Гэр бүлийн орлого: ₮68 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮180 сая  /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая  / Toyota Prius XW50 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮122 сая  /Хонь-250, Ямаа-190, Үхэр-35, Адуу-90/
Газар: 1,5 сая /Эзэмших-0.04га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл₮0 сая
Хадгаламж: ₮92 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮11сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668278
0 эможи

keyboard_arrow_up