Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардан авчээ Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардан авчээ
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардан авчээ

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Ерөнхий сайдыг томилох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 23 цагт өндөрлөсөн. Ингээд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авчээ.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэдгийг тэмдэглээд Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой материалуудыг хүлээлгэн өглөө. 

Мөн стратегийн ач холбогдолтой ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хийж буй хэлэлцээ, “ШИНЭ ИТГЭЛ ЭРС ШИНЭТГЭЛ” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн суурь баримтууд, Оюутолгойн яриа хэлэлцээтэй холбоотой материалуудыг хүлээлгэн өгөөд шинэ Ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668194
0 эможи

keyboard_arrow_up