Монгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ Монгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 26, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ

2026 оны 3 сарын 26

Arslan.mn

“Дэлхийн адууны өдөр"-ийг долоодугаар сарын 11-13-нд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр зохион байгуулна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.

"Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулалтын ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668138
0 эможи

keyboard_arrow_up