“2023 онд мэргэжилтэн, жолооч, үйлчлэгчээс эхлээд цагдаагийн 10 мянга гаруй албан хаагчид 6.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон“ “2023 онд мэргэжилтэн, жолооч, үйлчлэгчээс эхлээд цагдаагийн 10 мянга гаруй албан хаагчид 6.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“2023 онд мэргэжилтэн, жолооч, үйлчлэгчээс эхлээд цагдаагийн 10 мянга гаруй албан хаагчид 6.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон“

2026 оны 3 сарын 25

Arslan.mn

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг цагдаагийн албан хаагчдын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан ХЗДХЯ-наас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд, ХЗДХЯ-аас, Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны төсвийн жилийн цалингийн сангийн хэмнэлт болох 6.5 тэрбум төгрөгийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад улсын хэмжээнд ажиллаж буй мэргэжилтэн, жолооч, тогооч, үйлчлэгчээс эхлээд анхан шатны нэгжүүдийн нийт 10.971 албан хаагчдад тус бүр 600.000 төгрөгийг 13 дахь сарын цалингийн урамшуулал хэлбэрээр 2023 онд олгосон.

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад идэвх, зүтгэл гарган ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад дээрх урамшууллыг олгохдоо Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 заалтыг тус тус үндэслэсэн болно.

Иймд цагдаагийн байгууллагын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг нь ор үндэслэлгүй, худал ташаа, бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан улс төрийн зорилготой мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэлээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668111
0 эможи

keyboard_arrow_up