Эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах тухай асуудлыг хэлэлцэж байна Эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах тухай асуудлыг хэлэлцэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 25, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах тухай асуудлыг хэлэлцэж байна

2026 оны 3 сарын 25

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээ,
  • Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үр дүн,
  • Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл, “НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжийг 2026-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын явц, "Баялагтаа эзэн Монгол" Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын явц, Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668109
0 эможи

keyboard_arrow_up