Дэлхийн адууны өдрийн бэлгэдлээр “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа Дэлхийн адууны өдрийн бэлгэдлээр “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дэлхийн адууны өдрийн бэлгэдлээр “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал  /2026.03.23/ боллоо.

Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, Морин парад зохион байгуулах маршрут, хөтөлбөр, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, маршрут, Олон улсын морин уралдааны журмын төсөл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирэх сэлгэх ажлын болон бусад асуудлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” Олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар Уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн хүлэг" бүтээл шалгарлаа.

Тус баримал нь Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.

Arslan.mn

 Хуралдааны төгсгөлд Шадар сайд Х.Ганхуяг “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний батлагдсан уриа, бэлгэдлийн оюуны өмчийг шилжүүлэн авч, урилга, постер, дуу, дүрс бичлэг, кино, нэвтрүүлэгт ашиглах, гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж ажиллах, Олон улсын морин уралдаанд зохион байгуулах журмыг батлуулах, морин уралдаанд оролцох гадаад, дотоодын морьд, унаачдыг цахим системээр бүртгэх, Морин заслын эмчилгээний төвийн ажлын даалгаврыг боловсруулж, байршлыг сонгон газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг дэд ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668095
0 эможи

ineed bariv
2026-03-24 13:55
dandaa bult bult shaanaa, Ochirbold gej bas luivart garshsan piuhluu
keyboard_arrow_up