С.Бямбацогт: “Баялагтаа эзэн монгол“ зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах БҮРЭЛДЭХҮҮНИЙГ баталсан

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ирээдүйн өв санг хэрхэн хурдан хугацаанд арвижуулах уу гэдгээр "Баялагтаа эзэн монгол" зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар зохион байгуулахаар боллоо. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнд тодруулах нээлттэй сонгон шалгаруулалтад 43 иргэн мэдээллээ ирүүлснээс дараах есөн хүнийг сонгон шалгарууллаа.
1. Д.Алтай,
2. Э.Бат-Үүл,
3. Н.Батнасан,
4. Д.Лүндээжанцан,
5. Д.Чойжамц,
6. Б.Лхагважав,
7. Л.Төр-Од,
8. Н.Хатансайхан,
9. Н.Жанцан.
Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулна. Санал асуулгын дүнг үндэслэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна" гэлээ.





