14 жил УИХ-д сууж буй Л.Энх-Амгалан гишүүн ₮4,3 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮1,6 тэрбумын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Боловсролын сайд П.Наранбаяр өргөдлөө өгсөн тул УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилохоор болжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ саналаа 14.00 цагт эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
2012 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, гишүүн, сайдаар улиран ажиллаж буй Лувсанцэрэнгийн Энх-Амгалан өөрийгөө "MCS"-д одоо ямар ч хамааралгүй болсон гэдэг. Бичиг баримтын хувьд, санхүүгийн бүртгэлийн хувьд тэгсэн байж болно л доо. Гэхдээ энэ их хэмжээний хөрөнгөтөн болгосон гол ачтан нь түүний 16 жил ажилласан "МCS" групп юм.
Өдгөө Л.Энх-Амгалангийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө нь л гэхэд 1000 орчим "Приус" машинтэй тэнцдэг болсон.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮552 сая
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,3 тэрбум /Орон сууц-1, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮300 сая /Lexus, 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: 0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1,6 тэрбум
Хадгаламж: ₮22 сая
Авлага: ₮1,3 тэрбум
Зээл: ₮7 сая гэж мэдүүлжээ.
Лувсанцэрэнгийн Энх-Амгалангийн намтар
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2021-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд






