Эрчим хүчний сайдаар танилцуулахаар болсон Б.Найдалаа ₮10 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ Эрчим хүчний сайдаар танилцуулахаар болсон Б.Найдалаа ₮10 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эрчим хүчний сайдаар танилцуулахаар болсон Б.Найдалаа ₮10 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатарт гаргасан билээ.

Тэгвэл дараагийн Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор тохирч эхэлсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Ингэснээр Эрчим хүчний сайдын суудал ХҮН намд очиж байна.

Б.Найдалаагийн хувьд Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн, Японы Кобэ их сургуульд Эдийн засгийн ухааны магистр хамгаалжээ. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай. 

Тэгвэл энэ удаа Эрчим хүчний сайдаар танилцуулахаар болсон Б.Найдалаагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮44 сая
Гэр бүлийн орлого: ₮81 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮710 сая  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮150 сая  /Nissan маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮3 сая /Адуу-2/
Газар: ₮10 сая /Эзэмших-624м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮180 сая
Хадгаламж: ₮13 сая   Бэлэн мөнгө: ₮38 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮239 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667995
0 эможи

keyboard_arrow_up