Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхи борлуулдаг, орон байраар хангадаг этгээдэд хүлээлгэх хорих ялыг 15 хүртэлх жил болгоно
2026 оны 3 сарын 11

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.11/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Д.Мөнх-Эрдэнэ "Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Сүүлийн есөн жилийн судалгаагаар 13-35 насны 107 хүүхэд, залуус энэ төрлийн бодис хэрэглэсэн гэж бүртгэгдсэн байна.
Хар тамхи борлуулдаг, орон байраар хангадаг этгээдэд хүлээлгэх хорих ялыг 15 хүртэлх жил болгоно.
Хүүхдийг энэ төрлийн гэмт хэрэгт уруу татсан бол 1-5 жилээр хорих ял оноодог зохицуулалттай бол энэ хуулиар ялыг чангатгаж 15 жил хорих ял оноохоор төсөлд тусгасан. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667894
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
























