Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг танилцууллаа Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг танилцууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

2026 оны 3 сарын 11

Arslan.mn

Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид, кураторын багийг танилцууллаа.

Дүрслэх урлагийн олон улсын Венецийн биенналь нь 1895 оноос эхлэн зохион байгуулагдан цар хүрээ, агуулга, ач холбогдол нь өргөжин тэлж, оролцогч уран бүтээлчид өөрийн улс, үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг таниулж, сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад тунхаглаж буй нэг хэлбэр юм.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор, Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулж байхаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2 жил тутам тус биеннальд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлч, кураторыг нээлттэй сонгон шалгаруулж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулж иржээ.

Arslan.mn

Энэ удаагийн Венецийн биеннальд Монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр нар сонгогдон “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн, сүнслэг олон янз байдал, хүн–хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667891
0 эможи

keyboard_arrow_up