Г.Занданшатар: Ойрх Дорнод дахь 400 гаруй монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны шийдвэр болон бодлого, үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах “Цэгцрэх хөдөлгөөн” подкастыг эхлүүлжээ. Анхны дугаар өнөөдөр гарчээ.
Ерөнхий сайд тэрбээр Ойрх Дорнод дахь 400 гаруй Монгол иргэний аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд эх оронд нь авчрах бэлтгэл ажлын талаар, дэлхийн тогтворгүй байдлаас шалтгаалж буй нефть шатахууны үнийн нөхцөл байдал, мөн дотооддоо нефтийн үйлдвэрийг эрчимжүүлэх бодлогын талаар ярилцлаа.
Мөн Засгийн газар 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх цогц бодлогыг танилцуулж байна.
Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн бодит тоон үзүүлэлтүүдийн талаар, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг айл өрх бүрд хүргэх зорилтуудыг энэ дугаарт онцолжээ.





