Монголбанканд 20 жил ажилласан Б.Баярдаваа “Эрдэнэс Монгол“-ын Төслийн удирдлагын газрын даргаар ТОМИЛОГДЖЭЭ

“Эрдэнэс Монгол” ХХК удирдах албан тушаалтныг 32%, нийт орон тоогоо 10% бууруулаэн удирдлагын бүрэлдэхүүний багаа шинэчилсэн билээ. Гэтэл шинээр шинэчлэгдсэн удирдлагын баг мөн олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь чухам л шинэчлэгдсэн гэж байсан “Эрдэнэс Монгол”-д бас л улс төрийн хамаарал бүхий хүмүүс томилогджээ. Өөрөөр хэлбэл дахиад л үе залгамжлал хийгдсэн бололтой.
Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын даргаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал асан Б.Баярдаваа томилогджээ.
Б.Баярдаваа нь 2006 оноос буюу 20 жил Монголбанканд ажиллаж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас төрсөн тэрбумтан гэсэн үг.
Түүний хувьд 2024 оны АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ жилийн орлогоо 198 сая төгрөг гэсэн бөгөөд сарын орлого нь 16 сая төгрөг байна. 2023 онд жилийн орлогоо 141 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд 198 сая болж, жилийн дотор 54 саяар нэмэгджээ.
Хадгаламж нь мөн жилийн дотор 3,5 саяас 111 сая болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮198 сая
- Гэр бүлийн орлого: ₮94 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮515 сая / орон сууц-2, нэг зуслангийн байшинтай /
- Тээврийн хэрэгсэл: ₮87 сая /Audi Q7, Toyota RAV 4 маркийн хоёр машинтай /
- Мал аж ахуй: ₮16 саяын /6 адуутай/
- Газар: ₮93 сая / Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-400м2-1/
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮55 сая
- Хадгаламж: ₮111 сая
- Бэлэн мөнгө: ₮0 сая
- Авлага: ₮85 сая
- Зээл: ₮265 сая гэж мэдүүлжээ.









