“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Ж.Сандагсүрэн Ерөнхий сайдын Ахлах зөвлөх болжээ “Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Ж.Сандагсүрэн Ерөнхий сайдын Ахлах зөвлөх болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Ж.Сандагсүрэн Ерөнхий сайдын Ахлах зөвлөх болжээ

2026 оны 2 сарын 26

Arslan.mn

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилжээ.

 Тэрбээр “Ногоон автобусны” хэрэгт яллагдагчаар татагдаж байсан НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК-ийн захирал гээд олон давхар дээлтэй түүний хувьд саяхан гэхэд "Автобусаар зорчсон, алхсан эсвэл дугуй унасан иргэнд оноо олгодог болно" гэж мэдэгдсэн нь хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гэж үзэж олон нийт бухимдаж байлаа. Товчхондоо,  хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан гэж цээжээ дэлдэх дуртай Монголд өнөөдөр иргэдийнхээ эрхийг хязгаарлах, байнгын хяналтад байлгах дарангуйллыг мөрөөдөж сууна, даргын суудалд мөнхрөх хүсэлтэй заримдагууд нь гэж шүүмжилж байв.

Тэгвэл иргэдэд оноо өгөхөөр зэхэж буй шинэ Ахлах зөвлөх НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр түүний жилийн орлого “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК-ийн захирал болнсоор 251 сая төгрөгөөс 11 сая төгрөг болж, нэг жилийн дотор огцом буурчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮11 сая
Гэр бүлийн орлого:  ₮1,3 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮86 сая /Орон сууц-1, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮21 сая / Toyota, Aqua-маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮60 сая /Адуу-9, Үхэр-10/
Газар: ₮10 сая /Эзэмших-0,04-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮165 сая
Хадгаламж: ₮81 сая  Бэлэн мөнгө: ₮132 сая
Авлага: ₮50 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667713
0 эможи

Зочин
2026-02-26 10:04
Хөөрхийдөө ногоон автобуснаас өөр хүн олддогүйгээ.
keyboard_arrow_up