Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингисийн музейд дэлгэжээ

2026 оны 2 сарын 23

Arslan.mn

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн “Батзүү” ХХК-ийн тавь гаруй уран бүтээлч, оёдолчин хамтран гурван сарын хугацаанд дэлхийн хамгийн том дээлийг урлажээ.

Монголын өв соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий энэхүү дээл нь 14 метр өндөр, 14 метр өргөнтэй бөгөөд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээл юм.

Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан бөгөөд Чингис Хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-ийг хүртэл дэлгэгдэх аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667656
0 эможи

keyboard_arrow_up