Г.Занданшатар: 27 хоног ухаангүй байсан, тэр сорилт надад улс орныхоо төлөө зүтгэх сэтгэлзүйг өгсөн

Ерөнхий сайд Г.Занданшатар 12 жилийн өмнө Франц улсад автомашины ноцтой осолд орж, үхэл амьдралын зааг дээрээс буцаж ирсэн талаараа Central TV-ын Ням гаригийн “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярилаа.
Тэрбээр, "Би 12 жилийн өмнө автомашины осолд орж, эсрэг талынхаа машины хамар дээр нь унасан байсан. 27 хоног ухаангүй байсан. Хүний амьдралд тохиох сорилт бэрхшээлүүд шинэ эхлэл болдог байна.
“Үхэл амьдралын заагаас буцаж ирсэн бүх хүн бараг гэр бүлээ хаяад улс орныхоо төлөө, олны төлөө зүтгэх ёстой гэсэн сэтгэлзүйтэй болдог юм билээ.
Тэр том эрсдлийн дараа аливааг шинээр харж, зүрх сэтгэлээ бүхэлд нь өөрчлөлтөд зориулдаг байх гэж боддог. Ослын дараа өөрийгөө болон нийгмийг цэгцлэх, болохгүй байгаа зүйлийг засаж сайжруулах ёстой гэсэн бодол түүнд төрсөн. Энэ үзэл санаандаа тулгуурлан “Цэгцрэх хөдөлгөөн” нэртэй номоо эхлүүлсэн.
“Ер нь эмх цэгцтэй айл ямар байдаг билээ, тийм л зарчмаар нийгмээ цэгцлэх ёстой юм байна гэж бодсон” хэмээн ярив.





