Монгол Улсын соёлын биет бус өвийн 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа Монгол Улсын соёлын биет бус өвийн 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 12, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол Улсын соёлын биет бус өвийн 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа

2026 оны 2 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.

Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа.

Шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам гардуулж, талархал илэрхийллээ.

Arslan.mn

Н.Дамдиндорж нь урианхай түмний тууль, цуур, магтаал, хошин яриа зэрэг эх хэл, аман уламжлал, язгуур урлагийн олон өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ төрийн тахилгат хайрхан, орон нутгийн овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг язгуур хэв шинжээр нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм. Тэрээр “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцож байжээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667579
0 эможи

keyboard_arrow_up