Цагаан сараар цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа Цагаан сараар цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 12, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цагаан сараар цахилгааны хязгаарлалт хийхгүй байхыг сайд Б.Чойжилсүрэнд даалгалаа

2026 оны 2 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн /2026.02.11/ нэгдсэн хуралдаанаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Тухайлбал, Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, аваарын бригад, сэлбэг тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах, баярын өдрүүдэд төлөвлөгөөт засвар, хязгаарлалт хийхийг хориглохыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд даалгасан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667573
0 эможи

keyboard_arrow_up