Б.Энхбаяр: 10 хилийн боомтод газар олгож, ерөнхий төлөвлөөг “Хүннү” хотын Захирагч М.Батбаярын компаниар хийлгэж байгаа юм байна. Бүр сүлжээ бий болжээ

Хууль зүйн сайд Б.Энхбаяр Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээллээ.
Тэрбээр, "2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Б.Тулга сайд Боомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК-ийг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-н буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн хуралдаанаар огцрохоосоо дөрөв хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац төрийн өмчийн ХХК-ийн нэр дээр хилийн бүсэд 10 байршилд 34,000 га газрыг ашиглуулах зөвшөөрөл гаргасан.
Боомт хөгжүүлэхтэй холбоотой 10 хилийн бүсэд боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлт хийгдээгүй байсан. Энэ бол боомтыг хөгжүүлэх гэсэн халхавчаар хууль зөрчиж газар олгосон байна.
Харин үүнийг шалгаж үзэхэд, 10 хилийн боомтод газар олгож, ерөнхий төлөвлөөг “Хүннү” хотын Захирагч М.Батбаярын компаниар хийлгэж байгаа юм байна. Бүр сүлжээ бий болжээ" гэв.








