Станцууд нь ачааллаа дийлэхгүй ДЭЛБЭРЧ байхад Б.Чойжилсүрэнгийн Хурд групп “UB Palace“-ын газарт 8 блок бүхий “бетонон ширэнгэ“ босгож байна Станцууд нь ачааллаа дийлэхгүй ДЭЛБЭРЧ байхад Б.Чойжилсүрэнгийн Хурд групп “UB Palace“-ын газарт 8 блок бүхий “бетонон ширэнгэ“ босгож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Станцууд нь ачааллаа дийлэхгүй ДЭЛБЭРЧ байхад Б.Чойжилсүрэнгийн Хурд групп “UB Palace“-ын газарт 8 блок бүхий “бетонон ширэнгэ“ босгож байна

2026 оны 2 сарын 05

Arslan.mn

Хотын төвийн бүсэд олон тооны орон сууцны хороолол баригдах нь төвлөрлийг бий болгож, түгжрэлийг улам л нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож буйг албаныхан өөрсдөө байнга шахуу ярьдаг. Үүнээс үүдэн Улаанбаатарчууд хот төлөвлөлтийн системгүй хөгжлийн “хохирогчид” болсоор байна. 

Хэн мөнгөтэй нь дуртай газраа худалдан авч, хороолол сүндэрлүүлсний балгаар өнөөдөр нийслэлээрээ цахилгаан таслах хуваарь гэдэг гайхамшигт хуваарьтай болчихоод хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Барилгын ачаалал нэмэгдсэн тул  нэмж "Бетонон ширэнгэ" босгохоо болих хэрэгтэйг ч салбарынхан нь анхааруулаад удаж байна. Гэвч хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь л ялж байх цаг аж. 

Тэдний нэг бол Эрчим хүчний Б.Чойжилсүрэн юм. Яармагийг бетонон ширэнгэ болгоод түүний шунал ханаагүйгээр барахгүй, хотын төвийг дайлаар мордож эхэлсэн. Тодруулбал Б.Чойжилсүрэн өөрийн хамаарал бүхий "Хурд стандарт" компаниараа Улаанбаатар хотын үнэ цэнтэй газрын нэг болох “UB Palace“-ийг худалдан авч нураан, оронд нь 8 блок бүхий "бетонон ширэнгэ" босгож байна. Тус орон сууцны хороолол нь өнөөдрийн байдлаар 2-3 давхрын барилгын ажил хийгдэж байна. 

"Хурд стандарт" нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн "Хурд" группийн олон охин компанийн нэг. Тус компанийг  2014 оноос хойш гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тогтмол дурдаж ирсэн байгаа юм. Энэ мэтчилэн барилгын магнат Б.Чойжилсүрэнд иргэдийн эрх ашгийг хумхын тоос чинээ үзэж шуналдаа хөтлөгдсөөр л явна. 

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667478
0 эможи

Зочин
2026-02-05 13:43
Цахилгаан станцуудын мөнгөөр барьж байгаа. Огцорвол таарна.
Зочин
2026-02-05 13:38
эрт үеэс манай монголчууд яагаад дөрвөд хүн хүн биш дөрвөн шийр мах биш гэдэг байсийн бол
Зочин
2026-02-05 12:53
Энэ хүний шунал дийлдэхгүйнээ. Нийслэл хотыг минь амьсгалах агааргүй бетонон ширэнгэ болгож дууслаа. Ухамсраараа болиод өгөөсэй.
Б.Чойжилсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up