Мах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн асуудлыг хэлэлцэнэ Мах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн асуудлыг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Мах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн асуудлыг хэлэлцэнэ

2026 оны 2 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1. Концессын гэрээнд нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл),

2 Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журам батална,

3. Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

4. Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

5. Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам, Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам),

6. Бусад асуудал,

7. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар,

8. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар,

9. Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт болон үнийн төлөв байдлын талаар,

10. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667456
0 эможи

Зочин
2026-02-04 09:56
Ahmaduudiinha dood tetgberiig 50% helsenere saraas umnu nem
keyboard_arrow_up