Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” (ДЦС-5) төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллалаа. Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт, гацаа саадгүйгээр “ДЦС-5”-ыг барьж байгуулах хэрэгтэйг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. 

Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилтын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу Дулааны хоёрдугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулах юм. Үнсийг зөөж цэвэрлэсний дараа, дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөнө. 

“ДЦС-5” нь 300МВт  цахилгаан, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 2х150 мегаватт хүчин чадал бүхий хоёр блокоос бүрдэхээр тооцоолжээ. 2028 оны тавдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.  Төсөл хэрэгжсэнээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Таваншар, XXI хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, I, III, IV хороолол зэрэг бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангаж, одоо ажиллаж буй станцуудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг сайжруулах юм. 

“ДЦС-5 “ төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих бөгөөд нийт өртөг 658,563 сая ам.доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшлийн, 20 хувийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.

Төслийн хүрээнд 2x150 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын системээс бүрдэх ба гадна станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжууд багтжээ. 

Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн тоноглолын захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин, генератор зэрэг үндсэн тоноглолын суурилуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холболт, туршилт тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд зуух, турбин, генераторын иж бүрэн угсралт, системийн холболт, суурилуулалт үргэлжилж, 2028 оны эхний хагаст туршилт, тохируулга хийж, станцын нэг, хоёрдугаар блокийг үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус станц нь усны хэрэглээг бууруулсан, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй технологитой байх юм. Мөн  орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан нүүрсний шаталтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэгдсэн бөгөөд утааны хийн шүүлтүүрийн системийг суурилуулснаар агаар мандалд ялгарах дэгдэмхий үнсийг 99 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж төслийн багийнхан Ерөнхий сайдад танилцууллаа. Станцын үнс зайлуулах системийг сайжруулж, хатуу хаягдлын менежментийг стандартын дагуу хэрэгжүүлж, усны дахин боловсруулалтын технологи ашиглаж, үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн эргэлтэд оруулах, байгалийн усны хэрэглээг багасгах бодлого баримтална. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667453
0 эможи

Зочин
2026-02-03 22:23
худлаа сүр бадруулдагийм оо манай монгол дарга нар худлаа ингээд л сураг нь тасарна зун болонгуут үнэхээр новшийн дарга нартай дарга улс шүү
keyboard_arrow_up