Станцууд нь эхнээсээ дэлбэрч байхад Ц.Баатарсайханы татвараас зайлсхийж босгосон “Бетонон ширэнгэ“ сүндэрлэж байна Станцууд нь эхнээсээ дэлбэрч байхад Ц.Баатарсайханы татвараас зайлсхийж босгосон “Бетонон ширэнгэ“ сүндэрлэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Станцууд нь эхнээсээ дэлбэрч байхад Ц.Баатарсайханы татвараас зайлсхийж босгосон “Бетонон ширэнгэ“ сүндэрлэж байна

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

Манай редакциас Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан 30 гаруй тэрбумын татвараас зайлсхийсэн талаар өмнө нь мэдээллэсэн.

Тодруулбал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэргий Д.Хулан нар ХУД-ийн 15-р хороо буюу Төв цэнгэлдэхийн хажууд  Гэрлүг-2  хотхоныг барьж буй. 

Ц.Баатарсайхан нь Гэрлүг-2 хотхондоо нийт 25 давхар бүхий 10 өндөр барилга барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. Нэг барилга нь 100 гаруй тэрбумын ашиг авчрахаар төлөвлөөд буй. Өмнөх Гэрлүг-1 хотхон нь нэг барилгаас нь 100-аад тэрбумын ашиг олж байжээ. 

Гэтэл энэ мэт хотын төв бүсэд олон тооны орон сууцны хороолол баригдах нь төвлөрлийг бий болгож, түгжрэлийг улам л нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож буй.

Нөгөө талаас нэг үгээр Улаанбаатарчууд хот төлөвлөлтийн системгүй хөгжлийн “хохирогчид” болсоор байна. Замбараагүй хэт барилгажсан, төлөвлөөгүйгээс үүдэлтэй жилээс жилд цахилгаан, усны хүрэлцээ муу, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж маш муу, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал өндөр эрсдэлтэй, ачаалалтай, цонхоороо өөр айлын амьдралыг хардаг гэх мэт тухгүй орчинд амьдарч байна.

Хажуугийн байшинд нэг айл засвар хийж эхлэхэд дараалласан 3-4 байрны усыг хааж байх жишээтэй. Энэ бүгд дэд бүтцийн тулгамдсан асуудал хамгийн дээд цэгтээ хүрсний тод жишээ юм.

Товчхондоо, улс орон даяар эрчим хүчний ачааллаа дийлэхгүй, станцууд нь эхнээсээ дэлбэрч, ИРГЭД ТОГГҮЙ байхад  нэмж "Бетонон ширэнгэ" босгохоо болих хэрэгтэй. Тэр тусмаа Ц.Баатарсайхан нарын оффшорт мөнгөө угааж, татвараас зайлсхийх замаар барилга барих бол  барилгын салбараас бүр гаргах хэрэгтэй. 

Гэрлүг-2 хотхоныг барьж буй ажилчид нь дотроо "оффшор хороолол" хэмээн нэрлэсэн нь учиртай. Учир нь 2024 онд “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нь Төв цэнгэлдэхийн хажуу дах 1720610448 тоот нэгж талбарын дугаартай 4,6 га газрыг 14 ширхэг дутуу баригдсан хаусын хамт  нийт 30 сая ам.доллароор худалдан авсан талаар эх сурвалж мэдээллэсэн.  

Хамгийн ноцтой нь, уг газрыг худалдаж авахдаа Британийн Виржиний арлын оффшор бүсэд бүртгэлтэй "Говийн-Од" группээс 30 сая ам.доллароор  худалдан авсан хэдий ч Монголд бүртгүүлэхдээ хэд дахин бага үнийн дүнгээр худалдан авсан хэмээн бүртгүүлжээ. Ингэхдээ Ц.Баатарсайхан улсад хууль журмынхаа дагуу 30 гаруй тэрбум төгрөгийн газрын татвараа төлөхөөс зайлсхийн 10 дахин бага үнийн дүнгээр худалдан авсан хэмээн худал мэдүүлсэн учраас хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667377
0 эможи

Зочин
2026-01-29 10:11
бирдүүд
Ц.Баатарсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up