П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалин 1 сая 400 мянган төгрөг байсныг 2 сая 226 мянга болгож өсгөсөн П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалин 1 сая 400 мянган төгрөг байсныг 2 сая 226 мянга болгож өсгөсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалин 1 сая 400 мянган төгрөг байсныг 2 сая 226 мянга болгож өсгөсөн

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын худалдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. 

Тэрбээр, "Нэгдүгээр сар бол онцлогтой сар. Учир нь төрийн сангийн үйл ажиллагаа сарын дундуур нээгддэг тул цалин бөөнөөр буух процесс энэ хугацаанд явагддаг. Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдэж байна.

 2025 оны нэгдүгээр сард ерөнхий боловсролын багшийн үндсэн цалин нэмэгдэл огт ороогүйгээр 1 сая 484 мянган төгрөг байсан бол 2026 оны нэгдүгээр сар гэхэд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байна. 

Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 559 мянгаас 2 сая 338.5 мянган төгрөг болж нэмэгдэж байна.

Мөн илүү цагийн хөлс, анги даалт, кабинетын нөхөн төлбөр, унаа хоолны мөнгө зэрэг нэмэгдэл хөлсүүд дунджаар 100-107 мянган төгрөгөөр олгогдож ирсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667369
0 эможи

keyboard_arrow_up