Цахилгааны үнэ нэмээд олсон 560 тэрбумыг “салхинд хийсгэсэн“ Б.Чойжилсүрэн нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ нь Цахилгааны үнэ нэмээд олсон 560 тэрбумыг “салхинд хийсгэсэн“ Б.Чойжилсүрэн нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ нь
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгааны үнэ нэмээд олсон 560 тэрбумыг “салхинд хийсгэсэн“ Б.Чойжилсүрэн нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ нь

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

"Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг өвөл ярьж, хавар мартдаг болоод удаж буй. Тэгвэл Утаатай Улаанбаатарт "тоггүй" гэх тодотгол нэмэгдэж 9 хонолоо.

2024 онд  цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 3 ДАХИН НЭМЖ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг “шок”-нд оруулж байсан. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын үндэсний хороо тайлбарлахдаа, "Эрчим хүчний Реформ" хийнэ гэсээр бүтэн 2 жилийн хугацаа өнгөрчээ. Ямар ч реформ алга. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл алга.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Эрчим хүчний реформын ажлын хэсэгт орж ажилласан. Цахилгааны үнэ нэмээд 560 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ мөнгөөр ямар нэг зуух солиогүй, засвар хийгээгүй. Ажлын хэсгээс асуухад "Өр ширэнд өгөөд дууссан" гэж тайлбарлаж байгаа" гэжээ.

Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн 560 тэрбумыг салхинд хийсгэсэн Т.Доржханд, Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин нарт хариуцлага тооцохгүй нь тодорхой болж буй.

Учир нь өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хариуцлагын асуудал яригдах байх гэсэн олон нийтийн хүлээлт байсан боловч Ерөнхий сайд цаашид богино хугацаанд үр дүн гаргаж ажиллах үүрэг даалгавар өгсөн гэж мэдээллэв.

 ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн." гэв.

Тодруулбал, "100 хоногт асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно" гэж Б.Чойжилсүрэнд хугацаатай үүрэг өгчээ.

Эрчим хүчний салбарын сайд нь иргэдийг өмнө гарч ирэхээрээ "Аль болох цахилгаан хязгаарлахгүй байхыг хичээнэ", "Доголдол үүсвэл цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй", "Намайг зохион байгуулалтай гүйтгэж байна" хэмээн мэдэгдэл хийдэг болсон.

Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн салбарын эргэн тойрноос Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон түүнтэй холбогдуулан нэг сумын дүү, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж, арван жилийнх нь найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нар авлига, албан тушаалын хэргээс  саатуулагдсан.

Ерөнхий сайд Г.Занданшатар хариуцлага тооцож чадах уу гэсэн асуултад иргэд хариулт авахыг хүсч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667368
1 эможи

Зочин
2026-01-28 15:42
ИЙМ БУЗРУУДЫГ ЯГ ЯАХ ЁСТОЙ БАЙДАГ ЮМ БОЛОО
keyboard_arrow_up