Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэнэ Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэнэ

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

1.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Худалдан авах ажиллагааг зохион байгуулах жагсаалт”/

2. “Аюулгүй байдал-хамтын оролцоо” хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

3. Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явцын талаар

4.“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

5. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам/

6. “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

7. “Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

8. “Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667360
0 эможи

keyboard_arrow_up