Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Солонгосын жүжигчин Жан Хёг 10 мянган морьтны жагсаалд оролцоно

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу энэхүү өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэнэ.

Энэ хүрээнд 10 мянган морьтны ёслолын жагсаалаас эхлээд олон үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулж байгаа бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг ахалж байна.

Тэгвэл Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд “Сэргэлэн охин Янсун” киноны баян эр Хан Китэйгийн дүрээр монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцох ажээ. Түүний хувьд анх манай улсад 16 жилийн өмнө хөл тавьж байсан бол сүүлд 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор ирж байсан юм. Тэрбээр мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд жагсах юм байна.

Эрт дээр үеэс эдүгээ хүртэл адууны соёл, уламжлалаа хадгалсаар ирсэн нүүдэлчин, манай улсын хувьд дэлхийн бүх морьтнуудыг эх орондоо нэгэн дор цуглуулж, 10 мянган морьтон жагсаалыг хийнэ. Жагсаалд Жан Хёгоос гадна өөр тив, дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667357
1 эможи

keyboard_arrow_up